Урин дулаан орсон хэдий ч нийслэлчүүдийг ирэх өвлийн утааны асуудал түгшээсээр буй. Тиймдээ ч Утааны эсрэг ээж аавууд зун ч дахин тайван жагсаал зохион байгуулна хэмээн мэдэгдэж буй.
Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс хотын агаар, хөрсний бохирдлыг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл үргэлжилж буй. Тус төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороонд хэрэгжсэн 60 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслол өнөөдөр боллоо.
Дээрх 9, 10, 11-р хороо бол хотын төвд хамгийн ойр гэр хорооллын бүс бөгөөд агаарын бохирдлоор ч тэргүүлдэг хэсэг. “Пример Инвестмент групп” ХХК барьсан 60 айлын орон сууц цаашид 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлыг орон сууцаар хангах юм.