Нүүр хуудас Нийгэм Гүнт чиглэлийн авто замыг засварлаж байна

Гүнт чиглэлийн авто замыг засварлаж байна

342
0
guntiin_auto_zam(1)
Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто замыг 2014 онд ашиглалтад орсон
~Гүнт чиглэлийн авто замыг засварлаж байна~

Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто замыг 2014 онд “Жэй Кэй Си” компани барьж, комисст хүлээлгэн өгсөн.

Тухайн зам руу иргэд хашаа тулган барьж, уулын усны урсгалын гольдролыг өөрчилснөөс шалтгаалан замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтож байна. Түүнчлэн, борооны ус зайлуулах өөрийн шуудууг шороогоор дүүргэн хаасны улмаас зам дээр ус тогтон, хучилт эвдрэх гол нөхцөл болж байгаа юм.

Газар хөлдөх, гэсэх үед хүнд даацын автомашинаар тээвэр хийхийг хориглодог ч, тус замын хажуугаар их хэмжээний шороо тээвэрлэж авчран асгасан байдалтай байна.

Ингэж хүнд даацын автомашинаар зам эвдэх, замын ус зайлуулах сувгийг хааж боосон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад, Зөрчлийн хуулиар шийдэх ёстой гэлээ.

Гэвч асуудлын гол нь, торгож шийтгээд өнгөрөхөд бус, харин иргэдийн зүгээс үүрэг хариуцлагаа ухамсарлах, дүрэм журмаа сахих, нийтийн өмчид өөриймсөг хандах ёстойд оршиж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, тус замын зураг төслийг боловсруулсан “Кад Сүрвэй” компаниас газар дээр нь очиж танилцан, замын эвдрэлтэй хэсгийг засварлах ажил эхлүүллээ.

Цаашид иргэдэд мэдээлэл өгч хашаа хороог татуулах, ус зайлуулах сувгийг нэн даруй нөхөн сэргээх, ашиглалтад оруулах асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here