Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дадлага сургуулийн өдрүүдэд хооронд архи согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамж гаргасан.
Иймд нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд архи согтууруулах ундааг худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй юм байна.