“Далан мянган живх хандивлах аян” эхэллээ
Ардчилсан Залуучуудын Холбооноос санаачлан Аймаг Дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд /ЭМТ/ хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсдээ зориулан Монгол Улсад үйлдвэрлэсэн ТОДИ брэндийн далан мянган живх хандивлах аян өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс эхэллээ.
Өнөөдрийн хандивын ажиллагаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Содномзундуйн Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг Дарга Салдангийн Одонтуяа Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд, АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Төслийн ерөнхий зохицуулагч Ганбатын Очирбат, АЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Баатарын Болор-Эрдэнэ нар оролцлоо.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалнаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг ардын сайхан үгээ зарчим болгосон АЗХ-ны удирдлагууд, энэхүү санаачилгыг халуун дотно хүлээг авч дэмжин ажиллаж буй АН-ын удирдлагуудад олон мянган ээж аавууд амин хайртай үрс нь талархах биз.