Нүүр хуудас Нийгэм Даншиг наадам 2018: Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар түүчээлэв

Даншиг наадам 2018: Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар түүчээлэв

129
0
Unzad-golch-temtseen-danshig-naadam-2018
Даншиг наадам 2018: Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар түүчээлэв
~Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар түүчээлэв~

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Унзад, Голч нарын тэмцээн зохион байгуулсан.

Уг тэмцээнд нийт 7 лам оролцсоноос хоолойн цар хүрээ, номын эрдмээрээ нийслэлийн Гунгаачойлин хийдийн лам С.Болдбаатар тэргүүн байр эзэлж, Дондүнлин хийдийн лам Ч.Батбаатар удаалав. Харин Дундговь аймгийн Дашгэмпэлин хийдийн лам Э.Чимэд гутгаар байранд шалгарсан юм.

Сүм хийдүүдийн хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан бол Унзад болон Голч нар юм. Унзад нь хийдэд ном хурж буй лам нарыг удирдан уншигч байдаг. Тиймээс Унзад хүн бол хоолойн цараа өндөртэй, чанга эвлэг дуу хоолойтой байх ёстой аж.

Харин Голч лам гэдэг бол унзадын хамжаа түшиг юм. Өөрөөр хэлбэл, унзадын дуу хоолойг түрэн арын мөрөнд суугаа лам нарт түгээн хүргэгч нарыг хэлдэг байна. Голч нарыг газар бүрт харилцан адилгүй нэрлэдэг байжээ. Жишээ нь одоогийн Баянхонгор аймгийн нутагт оршдог Ламын гэгээний хийдийн голч лам нарыг “Гайсамба” буюу “Чанга тод дуутан” гэсэн утгаар нэрлэдэг.

Одоогийн Хэнтий аймгийн нутагт буй “Гүндү Гаравлин” хийдийн голч нарыг “Гадайв” буюу “Дуу түгээгч” гэсэн үгээр нэрлэдэг байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here