Нүүр хуудас Нийгэм Даншиг наадмын үеэр аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэгдэв

Даншиг наадмын үеэр аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэгдэв

107
0
danshig_naadam_2018
Даншиг наадмын үеэр аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэгдэв
~Даншиг наадмын үеэр аюулгүй байдлыг сайтар хангахыг үүрэгдэв~

Даншиг наадам зохион байгуулагдах аймгуудын Мэргэжлийн хяналтын газарт уг баярын үеэр гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, холбогдох арга хэмжээг авч ажиллах талаар МХЕГ-аас үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, хоол, хүнсний гаралтай хордлого халдвар гарахаас сэргийлэх, хүнсний бүтээгдэхүүний ил задгай худалдаа, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах, цахилгааны болон шингэрүүлсэн шатдаг хийн тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааг хангуулах, хурдан морины унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, аюулгүй байдлыг хангуулахад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.

Мөн үер, усны аюулаас иргэдийг сэрэмжлүүлэх, баяр наадамд оролцох иргэдэд замын ашиглалтын үеийн болон үер усны талаарх мэдээлэл өгөх, үер болох магадлалтай газраар нэвтрүүлэхгүй байх, батлагдсан замын маршрут, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчуулах ажлыг зохион байгуулах талаар аймгийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч болон хариуцагч аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж өгөхийг чиглэл болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here