Нүүр хуудас Нийгэм Дарханд хөл хорио тогтоолоо

Дарханд хөл хорио тогтоолоо

30
0
Darkhan
Дарханд хөл хорио тогтоолоо

Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнгөрсөн шөнө хуралдаж “шар” түвшин буюу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.

Дарханд 48 цагийн дотор батлагдсан тохиолдол 11 болжээ. Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид” сувилалд хэвтэн эмчлүүлж байсан иргэдээс халдвар илэрсэн байна. Уг сувилалд хэвтэн эмчлүүлж байгаад Увс аймагт очсон иргэнээс Ковид19-ын халдвар илэрсэн байна.

Тухайн сувилалд хэвтэн эмчлүүлсэн иргэдийн мэдээллийг аймгийн Онцгой комисс татан авч шинжилгээ авсан бөгөөд 9 хүнээс гуравт нь халдвар илэрчээ. Тиймээс ойрын хавьтлуудыг олж, тусгаарлах арга хэмжээ авч буй аж.

Тиймээс бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн болон хувийн хэвшлийн сургуулийн үйл ажиллагааг өнөөдрөөс /2021-03-24/ эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

Ингэхдээ аймгаас гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ. Хүндэтгэн үзэх буюу эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолттой иргэд холбогдож бичиг баримтаа бүрдүүлэн гарах боломжтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here