Нүүр хуудас Нийгэм Дарханчууд шинэ төрөх эмнэлэгтэй болно

Дарханчууд шинэ төрөх эмнэлэгтэй болно

252
0
darkhan-uul-aimag-toroh-emneleg
Дарханчууд шинэ төрөх эмнэлэгтэй болно
~Дарханчууд шинэ төрөх эмнэлэгтэй болно~

Дархан-Уул аймгийн Төрөх эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгын шав тавих ёслол энэ сарын 02-ны өдөр боллоо.

Ирэх онд ашиглалтад орох тус 50 ортой 3 давхар бүхий шинэ өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллах байна.

Улсын төсвөөр хийгдэж байгаа энэхүү төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, 2019 онд ашиглалтад орох юм байна.

Дархан-Уул аймгийн Төрөх тасагт аймгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг бөгөөд жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Үүнээс шалтгаалан төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу байдгаас төрсөн эхчүүдийг 1 хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол их гардаг аж.

Харин 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилга ирэх онд ашиглалтад орсноор жирэмсэн болон төрсөн ээжүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, төрөлтийн хүндрэл, эрсдэл буурна хэмээн эмч, мэргэжилтнүүд үзэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here