Шарынгол- Дархан чиглэлийн гал тэргэнд 27 настай эмэгтэй амаржив. Галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн эмэгтэйг өвдөхөд үйлчлэгч Г.Энхтуул эх барьж авчээ.
Шарын голоос уг галт тэргийг хөдлөөд удаагүй байтал нийтийн вагонд зорчиж явсан М.Номин-Эрдэнэ гэгч 27 настай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эхэлсэн байна.
Тус вагоны үйлчлэгч Г.Энхтуул, Ц.Гансүх нар яаралтай арга хэмжээ авч Дарханы түргэн тусламжийн төвд мэдэгдэж жирэмсэн эмэгтэйг тусгаарласан байна.