Мөн орон сууцны салбарт олгосон нийт зээлийн 9.5 чанаргүй зээлийн ангилалд багтсан, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 4.8 их наяд төгрөг гаргаснаас 3.8 нь барилгын салбарт, үлдсэн нэг их наяд нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулахад зарцуулагдсан гэсэн мэдээ гарчээ.
Хөтөлбөр батлагдсанаар эхний ээлжинд 38.6 сая ам.долларын санхүүжилт өнөө өглөө Монголбанкинд шууд орж ирж, валютын нөөцийг нэмэгдүүллээ. Монгол Улсад эдийн засгийг тогтворжуулах, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилтийн хэмжээ 5.5 тэрбум ам.доллартай тэнцэж буй.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гардацгаалаа. Нэр дэвшигчийн үнэмлэхийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн гардуулж, хуулийн дагуу шударга өрсөлдөхийг хүсч байсан юм. Үнэмлэхээ гардаж авсаны дараа нэр дэвшигчид дэмжигчид болон олон нийтэд хандан үг хэллээ.
Харин МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “МАН надад их итгэл найдвар, даалгавар, хариуцлагатай үүрэг хүлээлгэсэн. Би энэ сонгуульд хуулийн дагуу, шударга өрсөлдөж, ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль биш юм. Энэ удаагийн сонгууль бол Монгол орны уруудсан, доройтсон, хагарсан, хямарсан байдалд цэг тавих сонголт юм” хэмээлээ.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмэн дундаас сонгодог. МАХН жирийн ард түмний төлөөлөл Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч болох боломжийг олголоо. Намын дарга Н.Энхбаярт талархаж байна. Тэр хүний хийж, бүтээсэн олон зүйлийг би үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн ялж, Монгол босно” гэв.
Жүдо бөхийн 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконг Улсад зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хуваарь ёсоор багийн барилдаанаар үргэлжлээд өндөрлөнө. Тус тэмцээнд 29 орны 244 тамирчин оролцож, медальтнууд тодроод байна.