Нүүр хуудас Нийгэм Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Дорноговь аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

103
0

Шадар сайдын Дорноговь аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт энэ сарын 09-11-ний өдрүүдэд зохион байгуулна.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд тэрээр өчигдөр аймгийн Онцгой комисс, алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнтэй уулзаж, сургуулийн бодлого төлөвлөгөөг танилцуулан, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр аймгийн засаг дарга Т.Энхтүвшин иж бүрэн сургуулийн хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулсан юм.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажил хангагдаж байгаатай холбогдуулан аймгийн засаг даргын захирамжийн дагуу Дорноговь аймаг өчигдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here