Нүүр хуудас Нийгэм ДОРНОГОВЬ: Галт тэрэг том оврын машинтай мөргөлджээ!

ДОРНОГОВЬ: Галт тэрэг том оврын машинтай мөргөлджээ!

100
0
galttereg
Галт тэрэг том оврын машинтай мөргөлджээ!

Дорноговь аймгийн Айраг суманд  “Волва Шаланз” загварын том оврын автомашин, ачааны галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол өчигдөр гарчээ.

Тодруулбал, тус машин нь Бор-Өндөр сумаас Айраг сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатар төмөр замын ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нэг нь амиа алдаж, нөгөө нь хүнд бэртэл авсан байна.

Ослын газар ажилласан онцгой байдлын газрын алба хаагчид төмрөнд хавчуулагдсан 36 настай эрэгтэй П-г гаргаж, 44 настай эрэгтэй Б нас барсан байсныг гарган, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төмөр замын гармын хаалт “ХААЛТТАЙ” буюу ХААГДАЖ ЭХЭЛЖ байвал, мөн анивчсан УЛААН ГЭРЭЛ ассан, эсвэл ДУУТ ДОХИО ажиллаж байхад түүнчлэн гармын жижүүр ХОРИГЛОСОН ДОХИО өгөх үед гарам руу орохыг хориглоно.

https://www.facebook.com/railway.police.gov.mn/videos/2258628074461815/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here