Нүүр хуудас Нийгэм Дорнод-Манжуур чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

Дорнод-Манжуур чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

240
0
dornod-manjuur
Дорнод-Манжуур чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ

Дорнод аймгаас БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд улс хоорондын зорчигч тээвэрлэлт тодорхой хугацаагаар зогсоод байсан бол өнөөдөр буюу 11 дүгээр сарын 2-ны өдрөөс Дорнод-Манжуур-Дорнод чиглэлийн зорчигч тээврийн автобус үйлчилж эхэллээ.

Энэхүү чиглэлд Монгол улсын талаас “Тал нутгийн Хэрлэн”, “Монгол аялал” ХХК-иуд Дорнод аймгийн Авто тээврийн төвтэй гэрээ байгуулан, зорчигч тээвэрлэж байна.

Хуваарийн дагуу Даваа-Баасан гаригт тогтмол өглөө 07:30 цагаас Авто тээврийн төвөөс хөдлөх бөгөөд үнийн хувьд нэг талдаа 49.600 төгрөгөөр үйлчлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here