Манай орны ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож, 17 аймгийн 156 суманд хаваржилт хүндрээд буй. Тиймээс хаваржилт хүндрэлтэй байгаа сумдын малчдад туслах аян төрийн болон төрийн бус байгууллагуудад өрнөөд байна. Хүмүүнлэгийн аянд Монголын улаан загалмай нийгэмлэг, УДЭТ хамтрахаар болжээ. Ягаан театрынхан хүмүүнлэгийн аянд зориулж Ш.Гүрбазарын зохиол “Жаргаагүй нар” жүжгээ энэ сарын 14-нд тоглохоор зэхэж буй бөгөөд уг тоглолтын орлогыг малчдад зориулах аж. Уг тоглолтоос нийт 10 сая төгрөг цугларна хэмээн тус театрынхан төлөвлөж буй.
Өнгөрөгч онд Дуурь бүжгийн эрдмийн театрынхан мөн л уг хүмүүнлэгийн аянд зориулан хандивын тоглолт зохион байгуулж байжээ.