Дэлхийн номын өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ
ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны 04 сарын 20-ны өдрөөс 25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо.