Нүүр хуудас Нийгэм “Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна” өдөрлөг нээгдлээ

“Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна” өдөрлөг нээгдлээ

108
0
delhiin-nomiin-odor-2019
"Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна" өдөрлөг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтай танилцаж, “Дэлхийн номын өдөр-Улаанбаатарчууд уншиж байна” өдөрлөгийг нээхэд оролцлоо.

Д.Нацагдоржийн номын санд “Номын хямдралтай худалдаа”, “Ховор номын үзэсгэлэн”, “Номын сангийн бүтээлч орон зай буюу цахим номын сан”, ном засварлах, брайль болон daisy номын үйлчилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээ болж байна. Мөн МЗЭ-тэй хамтран “Их хотын уншлага” яруу найрагчдын шүлэг уншилга, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Шилдэг шүлгийн уран уншлага” зохиогдлоо.

Үүнд 20 гаруй байгууллага, 50 гаруй уран бүтээлч оролцож байна гэж Д.Нацагдоржийн номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох ярив.

Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Дулмаа, МУСГЗ Г.Аким, Д.Жамьян, Ж.Нэргүй, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Л.Мягмарсүрэн, Ц.Буянзаяа, МУСГЗ Данзангийн Нямаа, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболд, Б.Сарантуяа, орчуулагч Ж.Отгонсүрэн, залуу яруу найрагч П.Одгэрэл нарын олон зохиолч шинэ ном бүтээлээ худалдаж авсан хүмүүст гарын үсгээ зурж өгч, цугтаа дурсгалын зураг татуулж байв. МЗЭ-ийн шагналт зохиолч, МУЭ-ийн шагналт зураач М.Амархүүгээр нөхөрсөг шог зуруулахаар эгнэн зогссон хүмүүс ч цөөнгүй байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here