Нүүр хуудас Нийгэм Дэлхийн хүн амын 40 хувь ундны усаар дутагдаж байна.

Дэлхийн хүн амын 40 хувь ундны усаар дутагдаж байна.

895
0

Манай дэлхийн гадаргуугийн 70 хувийг ус эзэлдэг ч ууж болохуйц цэнгэг ус нь дөнгөж 2,5 хувийг эзэлдэг. Гэвч үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршиж 0,25 хувь нь л шууд ашиглах боломжтой байдалд байдаг юм. Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан илтгэлд одоо дэлхийн нийт хүн амын 40 хувь нь ундны усаар гачигдан амь зууж байгаа гэсэн тоо баримт дурдагдсан байсан  “2025 оноос эхлэнэ” гэж тооцож байсан ундны усны ноцтой хомсдол бүр илүү хурдтайгаар дөтөлж байгаа бололтой. Номхон далайд орших арлын улсууд эхнээсээ ундны усны нөөцгүй болжээ. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу улс цэвэр усны нөөцгүй болсноо зарлаж байсан бол Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарлалаа. Эдгээр арлуудын хөрсний давхарга, байгалийн тогтоц нь ижил учир Токелау улс ийнхүү шуурхай арга хэмжээ авсан байна. Номхон далайн хоёр жижиг аралын улсад тохиолдсон энэ гамшиг удахгүй биднийг ч дайрахгүй гэх газаргүй юм. Дэлхий нийт ундны усыг хэмнэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа ч улам их хичээх хэрэгтэй гэдгийг дээрх явдал харуулав. Илтгэлийн үндэс болж буй судалгааг усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг аль хэдийнэ амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд явуулсан байна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор, зохих арга хэмжээ авсан нөхцөлд эдгээр орон  2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийтдээ тус бүр 19 тэрбум ам. доллар, өөрөөр хэлбэл тэдгээрийн хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний тус бүр 0,06 хувийг зарцуулах тооцоо гарч байгаа юм.   Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй, харин “нийлүүлэлтийн салбарын уламжлалт арга хэмжээгээр” л хязгаарлах юм бол, дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам. доллар шаардагдана гэдгийг анхааруулж байна.

Төв Азийн хуурай, сэрүүн бүс нутагт оршдог манай улсын хувьд ч энэ гамшиг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн билээ. Тодорхой давтамжийн дагуу гардаг гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний дэгдэлт үүний нотолгоо юм. Хамгийн сүүлд, Говь-Алтай аймагт усны хомсдол үүсч, ахуйн бохирдол ихэссэний улмаас шар өвчин дэгдэж байсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here