Нүүр хуудас Нийгэм Дөрвөн хүний амь аварсан Г.Ганбаяр шагналын гэрээ бусдад бэлэглэжээ

Дөрвөн хүний амь аварсан Г.Ганбаяр шагналын гэрээ бусдад бэлэглэжээ

185
0

Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 24-ний өглөө 08.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжингийн өвлийн байшин гал гарч, дотор нь байсан дөрвөн хүнийг тус дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр шатаж буй байшингаас гаргаж, анхны тусламж үзүүлсэн.

Иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр шагнаж, мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгээс “Нигүүлсэл” алтан медалар шагнаж,  иж бүрэн таван ханатай гэрээр шагнасан билээ. Харин тэрбээр шагналын гэрээ орон гэргүй Х.Мандах гуайд бэлэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here