Нүүр хуудас Нийгэм Дөрөвдүгээр сараас НӨӨЦИЙН МАХ худалдаалагдана

Дөрөвдүгээр сараас НӨӨЦИЙН МАХ худалдаалагдана

670
0
Хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. ХХААХҮЯ-наас махны борлуулалтыг тогтвортой байлгах үүднээс нөөцийн мах бэлтгэн, дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар зэхэж байна.

Мах бэлтгэхэд зориулан баталсан төсвийн хүрээнд арилжааны дөрвөн банктай гэрээ байгуулан, 10 ААН-ээс 12.6 мянган тонн мах бэлтгэжээ. Нөөцийн мах бэлтгэл мал тарга тэвээрэг сайтай байх үед хийгдэж, стандартын дагуу махаа бэлтгэж иргэдэд хүргэх юм байна.

Өнгөрсөн жилийн хавар нөөцийн мах бэлтгэх ажил зохион байгуулж, 15 мянган тонн нөөцийн мах бэлдсэн.

Тухайн үед үхрийн мах 10 мянган төгрөг хүрээд байсан бол нөөцийн махыг худалдаанд гаргаснаар үнийг 30 орчим хувиар бууруулжээ.

Энэ жилийн хувьд, ААН-үүдтэй байгуулсан гэрээний хүрээнд үхрийн махыг 5600 төгрөг, хонины махыг 5400 төгрөг, ямааны махыг 4400 төгрөгөөр борлуулах юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here