Нүүр хуудас Нийгэм Д.Мөрөн МУ-ын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.

Д.Мөрөн МУ-ын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.

262
0

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Монгол Улсын гавьяат хуулч, цагдаагийн хурандаа Д.Мөрөнг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ. Түүнийг төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачилга үр бүтээлтэй гүйцэтгэж төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж ийн шагнасан аж. Д.Мөрөн нь 1977 оноос эхлэн төрийн албанд тасралтгүй 40 жил ажилласан байна. Шагналыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо бусад гишүүдийн хамт гардуулан баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here