Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх хамгийн том байгууллага бөгөөд тус байгууллагад манай улс 2012 онд гишүүн болсон билээ. Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт оролцогч орон болсноосоо хойш тус байгууллагын Парламентын ассамблей, Ардчил сан институц, хүний эрхийн алба болон бусад албатай идэвхтэй хамтран ажиллаж байна. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Аудитын хорооны гишүүнээр Монгол Улсын иргэн Бадамдоржийн Батбаярыг энэ сарын 1-нээс 3 жилийн хугацаатайгаар томилсон байна. ЕАБХАБ-ын Аудитын хороо анх 2004 онд байгуулагдсан ба тус байгууллагын бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах үүрэгтэй. Бизнесийн удирдлагын ухааны доктор Б.Батбаяр нь Аудитын хорооны гишүүнээр ЕАБХАБ-ын 57 улсын дунд нээлттэйгээр зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж, мэргэжлийн өндөр шаардлага, шалгалтыг давж томилогдсон бөгөөд 1998-2014 онд Монгол улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байжээ.
Үүнээс гадна манай улсын иргэн Дарьсүрэнгийн Амарсанаа ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албанд жендерийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр 2017 оны 3-р сараас эхлэн ажиллаж байна.