Нүүр хуудас Нийгэм Ерөнхийлөгч “Шивээ овоо”-ийн нүүрс…

Ерөнхийлөгч “Шивээ овоо”-ийн нүүрс…

413
0
Ерөнхийлөгч "Шивээ овоо"-ийн нүүрс...
Ерөнхийлөгч "Шивээ овоо"-ийн нүүрс...
Ерөнхийлөгч “Шивээ овоо”-ийн нүүрс олборлож буй үйл явцтай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө “Шивээ овоо”-гийн нүүрсний уурхайгаар орж, үйл ажиллагаатай нь танилцав.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах эл уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3 хувийг дангаар нийлүүлж, Монгол Улсын эрчим хүчний 70 хувийг үйлдвэрлэдэг “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50 гаруй хувийг хангадаг байна. Тус уурхайн ажилчид жил бүр нүүрс олборлолтын хэмжээгээ давуулан биелүүлж, 2017 онд гэхэд хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулжээ. Гэсэн ч хөрс хуулалтын төлөвлөгөөт ажил 2010 оноос эхлэн тасалдаж эхэлсэн бөгөөд цаашдаа машин техник, тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол 2019 оны дундуур “Шивээ овоо”-гийн уурхай хэвийн ажиллах боломжгүй болсон талаар уурхайн удирдлагууд ярилаа.

Энэ талаар “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахдаа “Ордын таамаг нөөцийг 2.7 тэрбум тонн гэж үздэг. Бид уулын ажлын төлөвлөгөөгөө 2016, 2017 онд давуулан биелүүлсэн амжилттай ажиллаж байна. 2018 онд мөн хоёр сая гаруй тонн нүүрс олборлож, борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Хэдийгээр манай хамт олон нүүрсний олборлолт, борлуулалтаа давуулан биелүүлж байгаа ч уулын үндсэн ажлын нэг болох хөрс хуулалтын ажил 2010 оноос эхлэн хоцрогдож байгаа.

Бид 2017 онд хоцролтыг бууруулахаар зохион байгуулалттай ажилласан ч манай уурхайд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн насжилт, сэлбэг хэрэгсэл зэрэг шалтгаануудын улмаас хөрс хуулалтын төлөвлөгөө нэг сая орчим метр кубээр тасарсан хэвээр байна. Уурхайн уулын тээврийн, тухайлбал уурхайн балансад бүртгэлтэй 38 нэгж үндсэн машин, механизмын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Ашиглалтын норм, хугацаа дуусан машин, техник төхөөрөмжөөр шаардлагатай ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй байна. Хэрвээ, шаардлагатай техникийн шинэчлэл хийхгүй бол 2018 онд төлөвлөгөө тасрах аюул тулгарч байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл 2019 оны сүүлийн хагас буюу 2020 оны эхэн гэхэд уурхай олборлолтын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уурхайн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал цаашдын төлөвлөгөөг сонссоны дараа хүрэн нүүрс олборлож байгаа үйл явцтай танилцлаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here