Нүүр хуудас Нийгэм Тамгын газрын албан ёсны ЦАХИМ…

Тамгын газрын албан ёсны ЦАХИМ…

196
0
Тамгын газрын албан ёсны ЦАХИМ...
Тамгын газрын албан ёсны ЦАХИМ...

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэдэг цахим хуудас шинэчлэгдлээ. Энэ хуудас руу иргэд www.ерөнхийлөгч.мон, www.president.mn гэсэн хоёр холбоосоор хандаж болох юм.

Цахим хуудас шинэчлэгдсэнээр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, өргөдөл, гомдол, талархал зэргээ бичиж, энэ нь шууд захидал, өргөдлийн асуудал хариуцсан референтэд хүргэгдэх юм. Иргэн та бүртгүүлэх хэсэгт хандаж өөрийн нэр, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ тодорхой бичиж оруулснаар таны мэдээлэл Иргэний бүртгэл мэдээллийн төвд байгаа хувийн мэдээлэлтэй тань тулгагдан баталгаажиж, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой болно. Энэ хэсгийг бид улам төгөлдөржүүлэхээр техникийн шинэчлэл хийж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой, цаашдын бодлого шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албан ёсоор “санал асуулга” буланг тодорхой сэдвийн хүрээнд явуулж, иргэдийн өгсөн санал асуулгын дүнг нийтэд ил харагдахаар байршуулав.

Цахим хуудасны Иргэний танхим цэснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн авахаас гадна бусад хэсгээс Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж, хориг, Ерөнхийлөгч, түүний үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг хүлээн авна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here