Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс орн даяар явж, иргэдтэй уулзаж байгаа билээ. Тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв Зүүнхараад иргэдтэй уулзжээ.
Нутгийн иргэд Ноён ууланд Хүннүгийн үеийн булш, бунхан, түүхийн дурсгалт зүйлс байдаг тул олборлолт явуулахыг эсэргүүцэж байгаагаа Ерөнхийлөгчид илэрхийлжээ. Энэ асуудлаар нутгийн иргэд Захиргааны хэргийн шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл шүүх ажиллагааны процесс үргэлжилж байгаа юм. Уг уулзалтыг жүжигчин Д.Хүрэлхүү хөтөлж, залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн нь багахан хэмжээний урлагийн тоглолт гэж харагдуулахуйц болжээ.Тоглолтын үеэр нутгийн эмээ залуу уран бүтээлч бүсгүйтэй хамтран “Нарт тэнгэрийн дор” дууг дуулж, бүжиглэсэн нь “Ерөнхийлөгчийн уулзалтыг эмээ чимлээ” гэх яриаг ч гаргаад амжсан байна.
https://www.facebook.com/monstartv/videos/1883047341728307/