Нүүр хуудас Нийгэм ЕХ-ны орнууд руу зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ЕХ-ны орнууд руу зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

176
0

Энэ сарын 19-ний өдрийн орой ХБНГУ-ын Берлин хотын төвд “Зул сарын зах” руу хүнд даацын ачааны автомашинтай этгээд дайран орсон аймшигт хэрэг гарсан. Үүний улмаас өнөөдрийн байдлаар 12 хүн амь насаа алдаж, 48 хүн гэмтсэн гэж Холбооны цагдаагийн газраас албан ёсоор мэдээллээ.

Ачааны машиныг жолоодож явсан этгээд хэргийн газраас дараа зугтсан бөгөөд түүнийг ХБНГУ болон Европын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна.

ХБНГУ болон ЕХ-ны орнуудад оршин суугаа болон ойрын хугацаанд зорчих, аялах зорилготой монгол иргэд өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлаа ханган байнгын сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Иргэн Та зайлшгүй шаардлагагүй бол хүн олноор цуглардаг газар, худалдааны төв, үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээврийн буудал зэрэг газруудаар явахгүй байхыг зөвлөж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here