Нүүр хуудас Нийгэм Замын хөдөлгөөний зөв дадал олгох “Ногоон гэрэл цагаан шугам-2018” боллоо

Замын хөдөлгөөний зөв дадал олгох “Ногоон гэрэл цагаан шугам-2018” боллоо

490
0
nogoon-gerel-tsagaan-shugam-2018
Ногоон гэрэл цагаан шугам-2018

Сургуулийн насны хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөв дадал эзэмшүүлэх, бага насны хүүхдийг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл цагаан шугам-2018’” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 19 сургуулийн 209 хүүхэд, багачууд оролцож ‘’Гэрийн даалгавар, Мэндчилгээ, Хамтдаа, Буухиа тэмцээн, Урлагийн тоглолт’’ гэсэн 5 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан билээ.

Тэмцээнд нийлбэр дүнгээр Шавь цогцолбор сургууль тэргүүлсэн бол 21 дүгээр сургуулийн баг удаалжээ. Харин гутгаар байрыг 84 дүгээр сургуулийн хүүхдүүд эзэлсэн байна.

Дашрамд мэдээлэхэд энэ удаагийн ‘’Ногоон гэрэл цагаан шугам-2017’’ тэмцээнийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Улаан загалмайн хороо хамтран зохион байгууллаа.

Тэмцээнд оролцсоноор хүүхдүүд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох дадалтай болохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн болон анхны тусламжийн мэдлэг олж авдаг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here