Нүүр хуудас Нийгэм Замын цагдаагийн албаны “ОНЫ…

Замын цагдаагийн албаны “ОНЫ…

254
0
Замын цагдаагийн албаны
Замын цагдаагийн албаны "ОНЫ...
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо
Монгол улсын нутаг дэвсгэрт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эд материалын хохирлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээгээ дүгнэж, өргөсөн тангарагаа нэр төртэй биелүүлэн бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдынхаа гавъяа, зүтгэлийг үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цагдаагийн ерөнхий газрын нэрэмжит шагналуудаар шагнав.
zamiin tsagdaagiin albanii onii shildgvvd
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо

Ёслолын ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар нээж шагналыг гардуулан өглөө.

 

Албандаа ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын тушаалаар “Цагдаагийн алдар тэмдэг”-ээр 1 алба хаагч, “Хүндэт жуух бичиг”-ээр 1 алба хаагч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр 2 алба хаагч, “Хүндэт өргөмжлөл”-өөр 2 алба хаагч, “Хүндэт тэмдэг”-ээр 2 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Хүдэт жуух”-аар 1 алба хаагч, “Баярын бичиг”-ээр 4 алба хаагч мөн Замын цагдаагийн албаны “Баярын бичиг”-ээр 34 алба хаагчийг тодруулсан байна.

zamiin tsagdaagiin albanii onii shildgvvd
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо
zamiin tsagdaagiin albanii onii shildgvvd
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо
zamiin tsagdaagiin onii shildgvvd
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо
zamiin tsagdaagiin albanii onii shildgvvd
ФОТО: Замын цагдаагийн албаны “ОНЫ ШИЛДГҮҮД” тодорлоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here