Нүүр хуудас Нийгэм Замын цагдаагийн алба хаагчдыг шагналаа

Замын цагдаагийн алба хаагчдыг шагналаа

265
0

Их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хэргийг илрүүлсэн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баярхүү нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр шагналаа.

Алба хаагчид өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийслэлийн БГД-ийн нутаг дэвсгэр Тээврийн дээд сургуулийн урд талын замд албан үүргээ гүйцэтгэж байхдаа “Range rover” маркийн Э жолоочтой автомашиныг шалган 64,5 кг мөнгөн усыг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлсэн юм.

Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн алба хаагчид шагнууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here