Замын-Үүдэд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хилийн шалган нэвтрүүлэхийг хааж жагсчээ.
БНХАУ-ын хилийн хяналтын зүгээс тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын шаардлагыг өндөрсгөж байгаагаа мэдэгдсэн байна.
~Замын-Үүдэд жолоочид жагсаж, хил хаагдаад байна!~
Тэдний талаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн жолооч нар машинтайгаа хил хааж Монгол Улсын Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ирж энэ асуудлыг шийдэж өгтөл жагсаалаа тараахгүй гэсэн аж.
Үүний улмаас хилээр орох гарах бүх хөдөлгөөн хаагдаж, хил гарах гэсэн хүмүүс олон цагаар саатан зогсож байгаа аж.