Нүүр хуудас Нийгэм Замын-Үүдэд жолоочид жагсаж, хил хаагдаад байна!

Замын-Үүдэд жолоочид жагсаж, хил хаагдаад байна!

227
0
zamiin-uud-jolooch-nar-jagsaw
Замын-Үүдэд жолоочид жагсаж, хил хаагдаад байна!

Замын-Үүдэд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг монгол жолооч нар хилийн шалган нэвтрүүлэхийг хааж жагсчээ.

БНХАУ-ын хилийн хяналтын зүгээс тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын шаардлагыг өндөрсгөж байгаагаа мэдэгдсэн байна.

~Замын-Үүдэд жолоочид жагсаж, хил хаагдаад байна!~

Тэдний талаас тавьсан шаардлагыг эсэргүүцсэн жолооч нар машинтайгаа хил хааж Монгол Улсын Ерөнхий сайдыг Замын-Үүдэд ирж энэ асуудлыг шийдэж өгтөл жагсаалаа тараахгүй гэсэн аж.

Үүний улмаас хилээр орох гарах бүх хөдөлгөөн хаагдаж, хил гарах гэсэн хүмүүс олон цагаар саатан зогсож байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here