Нүүр хуудас Нийгэм Зам тээврийн ослыг бууруулах уулзалт зохион байгуулна

Зам тээврийн ослыг бууруулах уулзалт зохион байгуулна

145
0

“Блю скай” зочид буудлын “Топаз” танхимд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалт энэ сарын 7-8-нд зохион байгуулна.

Зам тээврийн ослын үед учрах гэмтлээс урьдчилан сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай байдаг. Энэ хүрээнд “Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн ДЭМБ-аас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн тус уулзалтыг зохиож байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот энэ оны тавдугаар сарын 16-нд нэгдсэн юм.

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл байдаг. Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6,6 дахин өсч, нийт хүлээн авсан дуудлагын 94,4 хувь нь нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгдээд байна. Уг өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here