Нүүр хуудас Нийгэм Зарим аймгуудын нутгаар цасан шуургатай!

Зарим аймгуудын нутгаар цасан шуургатай!

30
0
Tsag agaariin medee
Зарим аймгуудын нутгаар цасан шуургатай!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангайн нутаг, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 5-10 хэм хүйтэн, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 1-6 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-4 хэм хүйтэн байна.

2019 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 20-нд говь талын нутгаар, 21, 22-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм,

Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. 23-нд өдөртөө дулаарна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here