Нүүр хуудас Нийгэм Зоонозын төвөөс хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна

Зоонозын төвөөс хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна

85
0
hachigt-haldwar
Зоонозын төвөөс хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-наас 30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ.

Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Түүнчлэн эрсдэлт бүлгийн 100 иргэнээс мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа, мөн эрсдэлт бүлгийн 92 иргэнээс хачгаар дамжих халдварын шинжилгээний сорьц зэргийг авч ажилласан байна.

Тус ажлын хүрээнд Мөнгөнморьт сумын дунд сургууль, сургуулийн дотуур байрны сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох үүднээс хачгаар дамжих халдварын эрсдэл, хор нөлөө урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авах талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here