Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

35
0
orniin-zurhai
Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй /2019-05-30/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 26. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаагчин туулай өдөр.

  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй
  • Суудал: Огторгуй

Наран 4 цаг 59 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here