Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

67
0
orniin-zurhai
Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 14. Буд гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс асуулбал эд, мал арвидна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here