Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

53
0
unuudur boloh uil yawdal
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 10. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 6. Сугар гараг. Найралт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.

  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Хий

Наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал, өнгө зүс сайжирна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here