Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл олно

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл олно

324
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл олно /2019-03-27/

чӨнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 22. Буд гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 19 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here