Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

76
0
orniin-zurhaai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гураврдугаар сарын 6. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 30 буюу билгийн тооллын битүүн. Буд гараг. Чөдөр одтой, найман цагаан мэнгэтэй хар бар өдөр.

  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал:

Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 5 цаг 10 минутад эхэлнэ.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here