Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 30. Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр.
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Төрөхүй
- Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. 16:51 цагт сар битүү болно. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Ханш нээх улирал 10 цаг 0 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.