Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

49
0
delhiin-bank
Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн банкны төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  /2019-04-04/ Дэлхийн банкны Хятад, Монгол, Солонгос улсуудыг хариуцсан захирал Мартин Рейзер, Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг хүлээн авч уулзлаа.

Ноён Мартин Рейзер Дэлхийн банк гишүүн улсуудаа ядуурлаас гаргах үндсэн зорилготой, Монгол Улсын ядуурлыг бууруулахад Дэлхийн банк тодорхой хэмжээнд амжилт гарган ажиллаж байгаа талаар дурдлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын ядуурлын түвшин 30 орчим хувь байгааг дурдаад, ядуурлыг бууруулахад эдийн засгийг солонгоруулах шаардлагатай талаар ноён Мартин Рейзертэй санал бодлоо солилцов. Тухайлбал, хөдөө ажуйн салбар дахь арьс, шир зэрэг түүхий эдийг боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох төсөл хөтөлбөрийг танилцуулж, төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр энэ салбарын 170 мянга гаруй өрхийн орлого бодитоор нэмэгдэх боломжтой талаар ярилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here