Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал сайн, эл өдөр бизнес эхлэхэд сайн

ЗУРХАЙ: Үс засуулбал сайн, эл өдөр бизнес эхлэхэд сайн

55
0
orniin-zurhai
Үс засуулбал сайн, эл өдөр бизнес эхлэхэд сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 11. Бархасвадь гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here