Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

67
0
orniin-zurhai
Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 22. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр.

  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээн зүрхайн толинд буужээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here