Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

153
0
orniin-zurhai
Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 5. Бархасвадь гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Уул

Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд мал арвидна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here