Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Өнөөдөр арилжаа хийхэд сайн, үс засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Өнөөдөр арилжаа хийхэд сайн, үс засуулахад тохиромжгүй

46
0
orniin-zurhai
Өнөөдөр арилжаа хийхэд сайн, үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 21. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Уул

Наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here