Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Өнөөдөр хууль, цааз батлахад сайн

ЗУРХАЙ: Өнөөдөр хууль, цааз батлахад сайн

46
0
Өнөөдөр хууль, цааз батлахад сайн /2019-05-23/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 20. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй, цагаан бич өдөр.

  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
  • Суудал: Ус

Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here