Нүүр хуудас Нийгэм Зуслангийн ногоон бүсийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-нд 1000 орчим хүн нэгдэнэ

Зуслангийн ногоон бүсийн ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ-нд 1000 орчим хүн нэгдэнэ

230
0
zuslangiin nogoon busiin tsewerlegee
Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар нийт 24 байгууллагын 1000 орчим хүн оролцхоор бүртгүүлжээ
~Маргааш Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ болно~

Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрс усны бохирдлоос сэргийлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн газар Нийслэлийн Тээврийн газар хамтран энэ сарын 26-ны өдөр ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна.

“Зуслангийн ногоон бүсийн их цэвэрлэгээ” нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн Гачуурт тосгон, Туул гол дагуу “Шинэ амралт”-ын урд талаас “Минж нутагшуулах төслийн нэгж” ОНӨҮГ-ын доод талын тохой хүртэл 5-6 км орчим газрыг цэвэрлэх аж.

Нийслэлийн Тээврийн газраас тухайн өдөр оролцох иргэд, залуучуудыг тээвэрлэх үйлчилгээнд их багтаамжийн 6 автобус гарган, цэвэрлэгээнд оролцогчдод аюулгүй ажиллах заавар, зөвлөгөө өгөх зэргээр нийгмийн хариуцлагат ажилд хамтран ажиллаж байна. Тус цэвэрлэгээнд оролцогчдыг Нийслэлийн Засаг захиргааны II-р байр Хангарди ордны гаднаас 10:00 цагт хөдөлнө.

“Тус үйл ажиллагаанд одоогийн байдлаар нийт 24 байгууллагын 1000 орчим хүн оролцхоор бүртгүүлжээ.

“Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аяныг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга энэ үеэр онцлов.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гачууртын гүүрнээс “3-н модны рашаан”, “Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” хүртэл гол дагуу явагдах тул аж ахуйн нэгж байгууллага, айл өрх идэвхтэй оролцохыг уриалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 323780, 80333010 лавлана уу гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here