Нүүр хуудас Нийгэм Зүүн аймгуудаар түймэр гарч иргэд хохирсоор

Зүүн аймгуудаар түймэр гарч иргэд хохирсоор

156
0

10 сарын 4-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Баянцагаан” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 58 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 13:30 цагт хүлээн авч  дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 18:35 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт “Баян Сэмитал” ХХК-ийн эзэмшлийн 62-93 УНҮ улсын дугаартай “Пикаб” загварын хагас ачааны автомашин шатжээ.

Мөн өдрийн 16:00 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Ар толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 32 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10.04-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б-гийн 700 боодол өвс, Э-гийн эзэмшлийн 66-29 ДОР улсын дугаартай “Приус-20” загварын суудлын автомашин шатжээ.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэбулаг багийн “Баруун бунхан” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10-р сарын 4-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 33 иргэн, нийт 57 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 5-ны өдрийн 07:05 цагт бүрэн унтраажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here