Нүүр хуудас Нийгэм Зөвшөөрөлгүй зар сурталчилгааны хуудсуудыг ЦЭВЭРЛЭВ !

Зөвшөөрөлгүй зар сурталчилгааны хуудсуудыг ЦЭВЭРЛЭВ !

223
0
zariin sambar
Зөвшөөрөлгүй зар сурталчилгааны хуудсуудыг ЦЭВЭРЛЭВ !
~Зөвшөөрөлгүй наасан зар сурталчилгааны хуудсуудыг ЦЭВЭРЛЭВ !~

“Цэвэрч-Баянзүрх” аяны хүрээнд дүүргийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээг 7 хоног бүрийн бямба гарагт тогтмол зохион байгуулж байна.

Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан бүсийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цэвэрлэгээг өдөр бүр хийж байгаа бол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, ААН-үүд ойр орчмын 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэж байгаа юм.

Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ууд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 413205 м.кв талбайн 408700 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.

Түүнчлэн зөвшөөрөлгүй наасан 133 ширхэг зар сурталчилгааны хуудсыг хуулж, явган хүний зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, модны хэлбэржилт тайралт, ногоон байгууламжийг усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here