НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Энэ жилийн Хүний эрхийн Олон Улсын өдрийг “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төв хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг гурван өдрийн турш зохион байгуулах гэж байна.