Нүүр хуудас Нийгэм Иргэдэд 8013 га газар өмчлүүлнэ

Иргэдэд 8013 га газар өмчлүүлнэ

234
0

Энэ онд гэр бүлийн зориулалтаар 8013 га, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөөд буй аж. Иргэдэд өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж буй хашаа, 74 хувийг шинээр, 9 хувийг улсын чанартай авто зам барих зориулалтаар өмчлүүлэх юм.

Харин аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа гэнэ. харин үр тариа тарих зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна.

Дашрамд дурдахад, газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрөгч онд 44 мянган иргэн 6109 га газар өмчилж авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here